Орон нутагШинэ мэдээ

Орон нутгийн иргэд баавгайнаас болгоомжил

Өнгөрсөн онд идэш тэжээлгүй болсон баавгай суурин газар, малчны хот руу дайрч, хүн, малд халдах тохиолдол улсын хэмжээнд нийт 114 гарсан.

Тэгвэл 5 дугаар сарын 19-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багт нутаглаж байсан малчин айлын үхрийг баавгай барьсан тохиолдол гарчээ. Мөн тус сумын малчны 4 үхэр алга болсон байна.

Иймд хөдөө орон нутгийн иргэд, ялангуяа ой бүхий сумдын малчид, орон нутагт зорчигчид анхаарал сэрэмжээ сайжруулан, хүүхдийг малд ганцааранг нь явуулахгүй, харгалзах хүнгүй гэрт үлдээхгүй байх, машин, мотоциклоо асахад бэлэн байлгах, биеэ хамгаалах салют, буу шийдэм, дуу гаргагчийг бэлэн байлгахыг анхааруулж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version