Орон нутагШинэ мэдээ

ОБГ болон Зоонос өвчин судлалын төвд автомакс хүлээлгэж өгөв

Архангай аймгийн Онцгой комиссоос коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх болон голомтын халдваргүйжүүлэлт хийх зориулалтаар энгийн болон батарейгаар цэнэглэдэг хоёр төрлийн есөн ширхэг автомаксыг ОБГ-т тавыг, Зооноз өвчин судлалын төвд дөрвийг хүлээлгэж өглөө.

Эдгээр автомаксыг аймгийн Онцгой комисст цугларсан хандиваар авжээ. Халдваргүйтгэлийн бодис шүршигч энгийн автомакс-SPRAYEAR нь гурван запас хошуутай, 16 литрийн багтаамжтай, гар ажиллагаатай ажээ.

Харин 3WD-20 маркийн гурван төрлийн шүршигч хошуутай автомакс нь батарейгаар ажилладаг ба 220 вольтоор цэнэглэдэг, 16 литрийн багтаамжтай, зургаан цаг цэнэглэсний дараа 3-4 цагийн турш тасралтгүй ашиглаж, 16000 м.кв талбайг халдваргүйтгэх боломжтой ажээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version