Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг

Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян эхлүүллээ

Аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн” ОУБ, аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, “Эрдэнэт Сороптимист” зэрэг байгууллага хамтран жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян зарлалаа.

Аяны хүрээнд “Walk the Talk” сэдэвт эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг алхалтыг зохион байгууллаа. Барилгачдын талбайгаас А.Амарын талбай, Хүүхдийн ордон гэсэн маршрутаар эмэгтэйчүүд алхаж охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүдэд тулгамдаж байгаа асуудал болон жендерт суурилсан хүчирхийллийг бууруулах чиглэлээр ярилцсан байна. Алхалтад 100 гаруй эмэгтэйчүүд оролцжээ.

“Эрдэнэт Сороптимист” НҮББ нь хоёр жилийн өмнө “Охид бид юу хүсдэг вэ” илтгэлийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн охидуудын дунд зарласан юм. Уралдааны дүнд тус төрийн бус байгууллага ГБХЗХГ-т “Шүүдэр” охидын төвийг байгуулж тэдний боловсрол, эрүүл мэнд, нийгмийн асуудалд нь чиглэсэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Мөн хүчирхийллийн эсрэг алхалтыг зохион байгуулжээ. Энэ удаагийн үйл ажиллагаа өргөжиж төрийн болон төрийн бус олон байгууллага нэгдсэн байна.

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version