Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг

Залуучуудын санаачилсан 12 төсөл тус бүрт 10 сая төгрөгийн санхүүжилт олголоо

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр бэлдэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд, төслийн уралдаан зарлаж 12 төслийг сонгон шалгаруулан баг тус бүрт 10 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгосон байна.

Гарааны бизнесийн хөтөлбөрт 15-34 насны 100 гаруй залуусыг хамруулж, бүтээлч сэтгэлгээ, гарааны бизнес эрхлэх ур чадвар олгох сургалтад хамруулан улмаар хэрэгжүүлж болохуйц шилдэг 12 төслийг шалгаруулсан аж.

Орхон аймгийн ХХҮГ-ын мэргэжилтэн Ж.Дэлгэрмаа хэлэхдээ, “Ирж буй төслийн дийлэнх нь малгай үйлдвэрлэл, арьсан эдлэл, хувцасны шошгын үйлдвэрүүд байлаа. Шалгаруулалт долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, орон нутгийн хэрэгцээнд тохирсон төслүүдийг шалгаруулсан” гэлээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version