Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтОрон нутагШинэ мэдээ

Худалдан авах ажиллагааны биелэлтийн талаар мэдээлэл хийв

Аймгийн Засаг даргын шуурхай хуралдааны үеэр Орон нутгийн өмчийн газар худалдан авах ажиллагааны явцын талаар мэдээлэл хийлээ.

Энэ онд улсын төсвөөс худалдан авах ажиллагааны 27.7 тэрбум төгрөгийн 19 төсөл, орон нутгийн төсвөөс 23.4 тэрбум төгрөгийн 214 буюу нийт 233 худалдан авалт төлөвлөгджээ. Өнөөдрийн байдлаар, улсын төсвөөс эрх шилжиж ирсэн 19 ажлаас гүйцэтгэгч нь шалгарч гэрээ байгуулсан 17, тендер зарлаад амжилтгүй болсон хоёр ажил байгаа ажээ.

Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж буй 214 ажлаас 195 нь гүйцэтгэгч шалгарч гэрээ байгуулсан байна. Одоо үнэлгээ хийж буй хоёр, ажлын даагавар, зураг төсөв, техникийн тодорхойлолт хүлээгдэж буй ес, тендер зарласан зургаа, тендер зарлаад амжилтгүй болсон хоёр ажил байгаа ажээ. Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний биелэлт 91.1 хувьтай байна гэж Орон нутгийн өмчийн газар мэдээллээ.

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version