Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтБоловсролБоловсролОрон нутаг

Аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлгийг 28 оюутан хүртлээ

Аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлгийг гадаад, дотоодын их, дээд сургуульд элсэн суралцаж буй 28 оюутанд олгож батламжийг нь гардуулан өглөө.

Мөн Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан найман сурагчийг дээрх тэтгэлэгт хамруулсан юм. Уг тэтгэлгийг “Аймгийн Залуучуудын хөгжлийн хөтөлбөр”-ийн дагуу олгож байгаа бөгөөд 12 дугаар ангиа онц, сайн дүнтэй төгссөн нийгмийн халамж дэмжлэг зайлшгүй шаардлагатай хүүхдэд нэг хичээлийн жилд 700.000 төгрөг олгодог юм. Мөн орон нутгийн хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлээр магистр, докторын зэрэгт суралцаж буй оюутанд гурав хүртэлх сая төгрөгийн тэтгэлэг олголоо.

Сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдах хүсэлтийг 30 гаруй хүн гаргаснаас нөхцөл байдлын судалгаа хийснээр 28-ыг нь сонгосон байна.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version