Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг

Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчилж байна

Энэ онд улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар Эрдэнэт хотын авто замын нөхцөлийг сайжруулах, шинээр зам тавих ажлуудыг хийж байна.

Тухайлбал, Холбооны уулзвараас “Баян” худалдааны төвийн уулзвар хүртэлх төв зам, “Эрх чөлөөний гудамж”-ны авто замын хэвтээ тэмдэг, тэмдэглэгээг хийх ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна.

Мөн авто замын 4 байршилд хамгаалалтын 440 метр хашлага суулгах ажлыг “Өлзий хутгийн наран” ХХК гүйцэтгэж, урьдчилсан комисс ажиллажээ.

“Дөмөг” захаас 6 дугаар бичил хорооллын уулзвар хүртэл 2,4 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг “Жавхлант харгуй” ХХК гүйцэтгэж байна. Далангийн болон төмөр бетон хаалт угсрах ажил 90 хувьтай, явган хүний замын траппын ажил 40 хувьтай явж байна.

Түүнчлэн “Барилгачдын талбай”-гаас Холбооны уулзвар хүртэлх авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг “Өлзий хутгийн наран” ХХК 50 хувийн гүйцэтгэлтэй хийж байгаа бөгөөд удахгүй хатуу хучилт хийх аж.

Булаг багийн 0,704 км авто замын барилгын ажлыг “Сэлэнгэ есөн эрдэнэ” ХХК гүйцэтгэж байна. Ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version