Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтЭдийн засагОрон нутаг

“Түрээсийн орон сууц”-ны бүртгэл 12 сарын 11-нд эхэлнэ

Орхон аймагт баригдаж буй 315 айлын түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах журам батлагдлаа. АИТХ-аас дээрх 315 айлын орон сууцны 30 хувийг буюу 98-ыг нь худалдаж, 70 хувь буюу 217 орон сууцыг холбогдох журмын дагуу иргэдэд түрээслүүлэх шийдвэр гаргасныг өнөөдөр /2019.11.28/ танилцууллаа.

Түрээслэх 217 орон сууцны залуу гэр бүлд 50-ийг нь, төрийн албан хаагчдад 54-ийг нь, хувийн хэвшлийн ажилтнууд болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 33-ыг нь, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд 11-ийг нь, өрх толгойлсон эцэг, эхэд 11-ийг нь, ахмад настнуудад 43-ыг нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүлд 11-ийг нь, гамшиг аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон гэр бүлд 4-ийг нь тус тус түрээслүүлэх юм.
Түрээсийн төлбөр 1 м.кв тутамд 4500 төгрөг байна. Өөрөөр хэлбэл тухайн байрны нийт талбайн хэмжээнээс хамаарч 1 өрөө байрны түрээс сард 154-194 мянган төгрөг, 2 өрөө байрны түрээс сард 151-236 мянган төгрөг, 3 өрөө байрны түрээс сард 304 мянган төгрөг болно.
Мөн эдгээр орон сууцыг түрээслээд өмчлөх сонирхолтой иргэд тухайн байрныхаа 30 хувийг 5 жилийн хугацаанд төлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дээр дурдсан түрээсийн төлбөрөөс гадна 30 хувиа 5 жилийн хугацаанд төлнө гэсэн үг юм. Урьдчилгаа 30 хувийн төлбөрийг 5 жилд хуваахад 1 өрөө байр түрээслэгч сард 210-265 мянган төгрөг, 2 өрөө байр түрээслэгч сард 206-323 мянган төгрөг, 3 өрөө байр түрээслэгч сар бүр 416 мянган төгрөгийг түрээснээсээ гадна төлнө.
Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн бүртгэлийг 12-р сарын 11-ээс 1-р сарын 11 хүртэл Нутгийн удирдлагын ордны Нэг цонхны үйлчилгээнд хүлээн авна. Ийнхүү бүртгэл явуулсны дараа сугалааны товыг иргэдэд эргэн мэдээлэх юм.
Дээрх ангиллуудад хамаарах шалгуурыг хангасан иргэдийн дунд сугалаа явуулж Түрээсийн орон сууцанд орох иргэд, гэр бүлүүдийг тодруулна. Сугалааг нээлттэй ил тод явуулах үүднээс бүртгүүлсэн иргэд өөрийн биеэр ирж сугалааны хайрцагт “сугалааны хуудас”-аа хийнэ.
Дээрх ангиллуудад хамаарах иргэдийн шалгуур болон бүрдүүлэх материалын жагсаалтыг эндээс харна уу
Мэдээллийн төв
0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version