Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтОрон нутаг

“Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аян эхэллээ

Орхон аймгийн Замын Цагдаагийн тасаг хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд аймгийн ЗДТГ, МХГ, Авто тээврийн төв, Нийгмийн эрүүл мэндийн төв, ОБГ зэрэг төрийн байгууллагын мэргэжилтнүүд оролцов. Монгол Улсын хэмжээнд “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээ эхэлж байна.

Энэ хүрээнд хот хооронд болон орон нутгийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад Замын цагдаагийн тасаг бүрэн бүрэлдэхүүнээрээ хяналт тавьж ажиллах юм. Тус арга хэмжээ 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Энэ хүрээнд төрийн холбогдох байгууллагууд Замын цагдаагийн тасагтай хамтран хот хооронд, орон нутгийн замын нийтийн тээвэр, замын хөдөлгөөнд тавих хяналтыг нэмэгдүүлэх юм. Мөн 24 цагийн үйл ажиллагаатай хяналтын цэгийг нэмж байгуулан, шаардлагатай газар хурд хэмжигч суурилуулахаар төлөвлөсөн байна.

Монгол Улсын хэмжээнд эхний таван сарын байдлаар зам тээврийн 579 осол, зөрчил бүртгэгджээ. Ослын улмаас 130 хүний амь насаа алдсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн байна. Зам тээврийн ослын дийлэнх нь орон нутгийн замд гарч байгаа юм. Шалтгаан нь хурд хэтрүүлж, хамгаалах бүс хэрэглээгүй, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлээгүй зэрэг гэж дүгнэжээ.

 

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version