Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг

“ЭДЦС” ТӨХК-ийн хамт олон ойн баяраа тэмдэглэж байна

Эх орныхоо хөгжлийн төлөө нэгэн сэтгэлээр зүтгэж, эрчим хүчний салбарынхаа их түүхийг бичилцэж, илч гэрэл түгээх эрхэм үйлсээ нэр төртэй биелүүлж яваа эрчим хүчний салбарынхан жил бүрийн өдийд баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. “Эрчим хүчний салбарын ажиллагсдын өдөр”-ийг тохиолдуулан эх орныхоо хөгжил, цэцэглэлтийн түүчээ болж, хэрэглэгчдийнхээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хэрэглээг тасралтгүй, найдвартай хангахын төлөө хүлээсэн үүргээ хариуцлагатай, нэр төртэй биелүүлж яваа “Эрдэнэтийн дулааны станц” ТӨХК”-ийн хамт олон өнөөдөр өмнөх талбайдаа салбарынхаа баярыг тэмдэглэж байна.

Баярын үйл ажиллагааг нээж “ЭДЦС” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар үг хэлж, ажилтан ажиллагсаддаа баярын мэндчилгээ дэвшүүллээ. Энэхүү арга хэмжээнд мөн ЭДЦС-ын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх ажлын гүйцэтгэгч БНХАУ-ын Төрийн өмчит HUNAN INDUSTRIAL компанийн удирдлагууд мөн оролцлоо. Энэ үеэр “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид уран бүтээлийнхээ дээжээс толилуулав. Баярын үйл ажиллагааны хүрээнд 32 бөх барилдуулж, цех тус бүрээс төлөөлөл болгон сур болон шагайн харвааны тэмцээнүүдийг зохион байгуулж байна.

Түүнчлэн эрчим хүчний салбарт олон жил амжилт бүтээлтэй ажилласан зарим нэг ажилтнуудыг МУ-ын Засгийн газар болон аймаг орон нутгийн шагналаар шагнаж урамшуулав. Ажилтан ажиллагсдынхаа нийгмийн асуудлын шийдвэрлэх үүднээс орон байрны дэмжлэг болгож “ЭДЦС” ТӨХК-ийн Захирлын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/168 тоот тушаалаар “Ажилтнуудыг орон сууцжуулах, орон байрны нөхцлийг сайжруулахад дэмжлэг хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу 20 ажилтандаа тус бүр 8 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг гардуулан өглөө.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version