Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг

Даншиг наадам энэ сарын 26-28-ны өдрүүдэд Баянхонгор аймагт болно

 

Энэ жилийн Даншиг наадам долоодугаар сарын 26-28-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдахаар болсон байна.

Даншиг наадамд 256 бөх барилдах бөгөөд түрүү бөх 10 сая, үзүүрлэсэн бөх найман сая, шөвгөрсөн хоёр бөхөд тус бүр зургаан сая төгрөгийн мөнгөн шагналыг олгохоор болжээ. Барилдааны бүртгэлийг долдугаар сарын 25-ны өдөр хийх бөгөөд бөхчүүдийн цолны үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлэх аж. Хэрвээ бүртгэлд ирж чадахгүй хүндэтгэх шалтгаантай бөхчүүд байх юм бол Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын газрын цахим хуудаст холбогдон бүртгэлээ баталгаажуулахыг зохион байгуулагчид хэллээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version