Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг

Цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийг төмөр замын бүтээн байгуулалтын ажилд урьжээ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр төмөр замын бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн орж ажиллаж байгаатай холбогдуулан энэхүү бүтээн байгуулалтын ажилд өөрийн хүсэлт, сайн дурын үндсэн дээр оролцох сонирхолтой цэргийн бэлтгэл үүрэгтэн болон чөлөөнд байгаа цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийг дор дурьдсан мэргэжлийнх нь дагуу бүртгэхээр Орхон аймгийн зүгээр орон нутагтаа зар түгээжээ.

Үүнд:

Нэг.Инженерийн мэргэжилтэн
• Авто замын инженер
• Гүүр хоолойн инженер
• Тоо хэмжээний инженер
• Геодези, хэмжилтийн инженер
• Материал, чанарын инженер
• Лаборант
 
Хоёр. Техникийн ажилтан
• Том оврын автомашины жолооч
• Бульдозерчин
• Автогрейдерчин
• Индүүчин жолооч
• Усны машины жолооч
• Шанагат ачигчийн оператор
• Өөрөө буулгагчийн жолооч
• Трайллерийн жолооч
• Кранчин
• Экскаваторчин
Тавигдах шаардлага:
• Эрүүл, ажлын ачаалал даах чадвартай
• Гэмт хэрэгт хобогдолгүй байх;
• Архи, аливаа төрлийн мансуурах бодисны хамааралгүй байх.
Дээрх мэргэжил бүхий цэргийн бэлтгэл үүрэгнүүдийг 2019 оны 06 дугаар сарын 10-13-ны хооронд Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб 107 тоотод ажлын өдрүүдэд 08.30-11.30, 14.00-17.30 цагийн хооронд бүртгэнэ.
Бүрдүүлэх баримт бичиг:
• Иргэний үнэмлэх
• Цэргийн үүрэгтний үнэмлэх
• Мэргэжлийн үнэмлэх, диплом
• Эрүүл мэндийн дэвтэр
• Нийгмийн даатгалын дэвтэр
• Цагдаагийн газрын тодорхойлолт
• Багийн Засаг даргын тодорхойлолт
ОРХОН АЙМГИЙН ЗДТГ-ЫН ЦЭРГИЙН ШТАБ
УТАС: 70357320, 99010062
0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version