Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг

Дорноговь аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийн шав тавих ёслол болов

Азийн хөгжлийн банк, Монгол улсын засгийн газрын санхүүжилттэй Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн L3388-МОН төсөл 2016-2020 онд хэрэгжих юм. Энэхүү төслийн хүрээнд Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь аймгийн төвүүдэд хоногт 3000 куб.метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай биологи цэвэрлэгээний бохир ус цэвэрлэх байгууламж баригдаж ашиглалтад орно.

Тэгвэл тавдугаар сарын 17-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотноо  “Дорноговь аймгийн төвийн цэвэрлэх байгууламж болон 4.4 км гадна бохир усны шугам сүлжээний ажил”-ын шав тавих ёслол боллоо.

Энэхүү шав тавих ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, L3388-МОН төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч Б.Оюун, гүйцэтгэгч БНТУ-ын “Эйч Эн Си” ХХК, төслийн удирдлага, хэрэгжилтэд дэмжлэг туслалцаа үзүүлэх зөвлөх “Монхидроконстракшн” ХХК, зураг төсөл зохиогч “Хайдродизайн проект” ХХК-ийн төлөөлөл оролцлоо.

Тус төсөл хэрэгжсэнээр Дорноговь аймгийн төвд хоногт 3000 куб.метр хүчин чадалтай орчин үеийн биологи цэвэрлэгээний бохир ус цэвэрлэх байгууламж баригдаж ашиглалтад орно. Энэхүү цэвэрлэх байгууламж нь нэгдсэн биологи цэвэрлэгээний барилга, үйлдвэрийн барилга, уурын зуух, сараалжийн барилга, элс баригч, лаг боловсруулах цехийн барилга байгууламж болон ар өвөр шандыг холбосон бохир ус дамжуулах шугам, гадна зам талбай, тохижилтын ажлуудаас бүрдэнэ.

Энэхүү төслийн үр дүнд манай орны цаг уурт тохирсон байгаль орчинд ээлтэй орчин үеийн биологи цэвэрлэгээний өндөр хүчин чадалтай бохир ус цэвэрлэх байгууламж баригдаж ашиглалтад орно.

Цэвэрлэх байгууламж баригдаж ашиглалтад орсноор орон нутагт байнгын 19 инженер, техникийн ажилтнууд ажлын байраар хангагдаж, цэвэрлэгдсэн усаа ногоон байгууламж, зам талбай услахад дахин ашиглах, цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг боловсруулж шахмал түлш гарган авах боломж бий болох юм.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version