Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтБайгаль орчинНийгэмОрон нутаг

Ц.Батхүү: 10-15 жилийн дараа Баянцогт сум орчмын ургамлын бүтэц сайжирна

Төв аймгийн Баянцогт суманд “КБ иргэдийн цэлмэг тэнгэр” төслийг хэрэгжүүлэгч Ногоон Ази ТББ-ын талбайн менежер Ц.Батхүүтэй ярилцлаа.

-Юуны өмнө өөрийгөө танилцуулвал?

Би Ногоон Ази ТББ-ын  талбайн инженер, Төв аймгийн Баянцогт суманд “КБ иргэдийн цэлмэг тэнгэр” төслийн талбайн менежерээр ажиллаж байна. Өмнө нь Байгаль орчны салбарын төрийн байгууллагад Байгаль хамгаалагч, Байгаль орчны улсын байцаагчаар ажиллаж байсан. 2015 оноос хойш хувийн уул уурхайн компанид хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн  мэргэжилтнээр ажиллаж байгаад Ногоон Ази ТББ-д энэ оны III дугаар сараас ажилд орсон. Ажилд орсон цагаас талбайн менежер гэсэн статустайгаар Баянцогт суманд ажиллаж байна.

-Төрийн болон хувийн байгууллагуудад ажиллаж байсан туршлагтай ч ТББ-ын ажлаар сум орон нутагт ажиллахад ямар ялгаа гарч байна?

-Төрийн байгууллага, уул уурхайн салбарт ажиллаж байснаас илүү ихээр байгаль орчин тал руугаа цэвэр анхаарч байна. Байгаль орчноо хамгалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлыг илүү түлхүү анхаарч байгаа. Төрийн байгууллагын  хувьд хариуцлага ярьдаг ч бодит байдал дээрээ тогтолцоо нь тийм ч сайн хөгжөөгүй. Байгаль хамгаална гэхэсэээ илүү эхлээд ашиглана. Ашигласаныхаа дараа хамгаална, нөхөн сэргээнэ гэдэг хууль дүрэм, зарчим үйлчилдэг.  Хэрхэн яаж хамгаалах нь тодорхой бус, хуулиар хүлээсэн үүрэг байгаа боловч тэрийгээ гүйцэлдүүлэх нөхцөл бололцоо муу тул ажил хийсэн ч үр дүн муутай байдаг. Уул уурхайн компани нь ашгаа эхэлж бодно. Хариуцлага бага. Уг нь хариуцлагатай уул уурхай гэж ярьдаг ч тэр бүр хангалттай хэмжээнд ажилладаггүй. Хариуцлага нэхдэг ч гүйцэтгэл нь  төгс байх аргагүй хэцүү тогтолцоотой шүү дээ. Харин энд байгаль орчин тал руугаа шууд чиглэсэн. Бүх үйлдэл нь хариуцлагатай байхыг шаардаж байна.

-Баянцогт сумын хувьд хөрс шороо, байгаль орчны онцлог ямар байна?

-Баянцогт сумын хувьд цөлжилтөд их нэрвэгдсэн, бэлчээрийн доройтолд илт өртсөн, ургамлын бүтцэд өөрчлөлт орсон зэрэг сөрөг үзэгдэл их байгаа учраас мод тарих төсөл хэрэгжих болсон нь маш үр дүнтэй ажил болох юм. 10-15 жилийн дараа  гэхэд сумын ойр орчмын ургамлын бүтэц болон хөрс шорооны байдал сайжирна гэж бодож байна. Яагаад гэвэл энэ бүсийн салхины циклон нь яг  хойд зүгээс орж ирдэг. Салхины чиг цөм урсгалыг ой моджуулснаар хагалж өгнө. Өргөн хүрээтэй зурвас үүсгэн ойн төгөл бий болсноор салхинаас хамгаалагдаж, Баянцогт сумын газар нутгийн цөлжилт багасна.

-Түүнийг дагаад сум орон нутгийн иргэдийн ахуй амьдрал, амьжиргаа ч сайжирна?

-Тэгэлгүй яахав. Сумын өнгө үзэмж өөрчлөгдөнө. Энд ажиллах ажилчдын амьжиргаа, амьдралын түвшин  нэмэгдэнэ. Олон талын ашигтай ажил эхэлж байна. Ирээдүйд илүү сайхан болно гэдэгт итгэж байна.

-Орон нутгийн зүгээс та бүхний эхлүүлж байгаа ажлыг хэр хүлээж авсан бэ?

-Маш сайхан хүлээж авсан. Ногоон Азийнхан та нар хэзээ ирж модоо тарих вэ гээд л асуугаад байсан. Мод тарих өдөр маань сум орон нутгаасаа төлөөлж ямар олон хүн ирж, бидэнтэй хамт мод тарьж байна. Хүйтэн салхи, шороог үл ажран ахмадууд маань ирлээ. Сумын төрийн байгууллагуудын ажилчин албан хаагчид ирлээ. Бизнес эрхлэгчдийн төлөөлөл ирсэн. Баянцогт суманд Тариалангийн талбайн үйл ажиллагаа эрхэлдэг Батсайхан гэдэг залуу “Манай суманд ийм сайхан ажил хийж байхад өөрийн  чаддагаараа туслая” гээд манай мод үржүүлгийн талбай, төмсний талбайн хөрсийг боловсруулж өглөө. Орон нутаг үнэхээр дэмжиж байна.

-Байгаль орчноо хамгаалж мод тарих нь чухал ажлуудын нэг. Тэр ч утгаараа эх дэлхийгээ хайрлахад хүн бүрийн оролцоо чухал. Таны бодлоор юуг илүү анхаарвал зохих вэ?

-Төрийн байгууллагад ажиллаж байхад Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Мод тарих өдөр”-тэй болох зарлиг гаргасан. Тэр зарилгын дагуу мод тарих ажлыг хүмүүс  хийж ирлээ. Гэхдээ төв суурин газарт уулнаас мод авчирч Улаанбаатар хотод эсвэл аймгийн төвийн төвлөрсөн газруудад тарьдаг. Ингэж мод тарих нь зөв байж чадах уу. Байгальд өөрөөрөө, чадвараараа ургаж байгаа модыг авчраад суурин газарт тарих нь тийм ч сайн үр дүнг авчрахгүй. Ногоон Ази ТББ нь модыг бүр жижигхэн байхаас нь ургуулж, үржүүлж, мод тарих ажлыг утгаар нь хийж байна.

Мэдээж эх дэлхийгээ хайрлаж, мод тарих нь маш олон хүний хамтын хүчээр хийгдэх ажил шүү дээ. Тиймээс хүн бүр дор өөрийн хувь нэмрээ оруулж, зүрх сэтгэлээсээ хандаад ажиллавал заавал их хөрөнгө мөнгө шаардахгүй байж болно. Уулнаас ч мод авах шаардлагагүй. Ургаж байгаа модыг авчирахад хурдан хугацаанд тарьсан мэт харагдаж болох ч уулнаас авчирч суулгаснаараа сайхан ургахгүй. Харин модыг үржүүлж, ургуулж, мод тарих ажлыг утгаар нь хийвэл их сайхан, үр дүнтэй ажил болно доо.

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version