Эрүүл мэнд

Анхны тусламжийг хурдан хугацаанд үр дүнтэй үзүүлэх арга барилд суралцахыг зөвлөв

Гадаадын иргэн, харьяатын газар нь 7 хоног бүрийн баасан гарагт “Мэдээллийн цаг” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ удаад Хан-Уул дүүргийн Улаан загалмайн хорооны арга зүйч Б.Оюунчимэг анхны тусламж, түүний ач холбогдол сэдвээр нийт албан хаагчдад мэдээлэл өглөө.

Эмнэлгийн анхны тусламж нь аливаа осол гэмтэлд өртсөн хүний биеийн байдлыг цаашид улам хүндрүүлэхгүй байх, нэмж гэмтэл авахаас хамгаалах, биеийн чухал эрхтний үйл ажиллагааг сэргээх, хэвийн байдалд оруулах, бэртэл гэмтэл авсан газар дээр нь үзүүлэх арга хэмжээ юм.

Амь насанд аюултай, хүнд осол гэмтэл нь хэдхэн секунд, хормоор хэмжигдэх бөгөөд энэ нь гэмтэгсдэд үзүүлсэн анхны тусламжийн арга, хэлбэр, цаг хугацаа, чанараас шууд хамаардаг байна. Иймээс хүн бүр ямар ч үед осол гэмтэлд өртөгсдөд эмнэлгийн анхны тусламжийг хурдан хугацаанд үр дүнтэй үзүүлэх арга барилыг эзэмшсэн байх шаардлагатай хэмээн зөвлөв. Анхны тусламж үзүүлэхдээ аль болохоор тайван, ухаалаг, нягт нямбай, сандарч тэвдэлгүй байж хурдан хугацаанд найдвартай хийх арга дадлыг эзэмшсэн байвал зохих аж.

Эмнэлгийн анхны тусламжинд чангалуур, даралттай боолт хийж цус тогтоох, шархыг цэвэрлэж, цэвэр боолт тавих, хугарч гэмтсэн мөчийг гарын доорхи зүйл (банз, таяг, саваа, модны мөчир, нарны хаалт гэх мэт) хэрэглэж чиг тавин хөдөлгөөнгүй болгох, зохиомол амьсгал, зүрхний иллэг хийх зэргээр анхан шатны тусламжийг үзүүлдэг байна.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version