Нийгэм7 хоног

Хууль бус зар сурталчилгаа түгээсэн ААН-ийг торгожээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Зар сурталчилгаанытухай  хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар интернэтээр буюу Nomin Supermarket FВ-ээр хатуулаг багатай дарсанд хямдралтай худалдаа явуулж байгаа тухай зар сурталчилгаа түгээсэн зөрчил илэрлээ. “Номин тав трейд” ХХК-ний “Номин супермаркет” /Nomin Supermarket Official/ FB хуудсандаа 3 төрлийн дарсанд 15-20%,  оргилуун дарсанд 10%-ийн хямдрал зарласан тухай сурталчилгаа байршуулсан.

Дээрх үйлдэл нь Зар сурталчилгааны тухай хуулийн 14’, 12-т заасныг зөрчсөн байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-д заасан шийтгэл оногдуулж,  5000 нэгж буюу 5.000.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, хууль бус зар сурталчилгааг түгээж, бүтээж, захиалж байгаа аж ахуй эрхлэгчдэд хууль зөрчихгүй байхыг анхааруулж байна.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version