Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтБайгаль орчинОрон нутаг

Ховд аймагт дөрвөн магнитутын газар хөдлөлт болжээ

Өнөөдөр буюу энэ сарын 26-ны өдрийн 14:20 цагийн орчимд  Ховд аймагт газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгджээ. Дээрх мэдээллийн дагуу Ховд аймгийн газар хөдлөлтийн станцаас тодруулахад “Ховд аймгийн Дуут сумаас зүүн хойш 30 км газарт дөрвөн магнитутын газар хөдлөлт болсон.  Харин Ховд аймгийн Жаргалант суманд тав орчим баллын чичирхийлэл мэдрэгдсэн байж болзошгүй” гэв.

Монгол орны нийт нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт өнгөрсөн оны нэгдүгээр сараас энэ оны гуравдугаар сарын 16-ны хооронд нийт 42046 газар хөдлөлт болсон байна. Харин он гарсаар эхний гурван сарын байдлаар 261 газар хөдлөлт болсон ба магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 17 удаа бүртгэгдээд байгаа аж.

 Ц.Оюунсарнай
0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version