Орон нутагХөрөнгө санхүүЭдийн засаг

 Сүхбаатар, Хэнтий аймагт ноолуур 139.0 мянган төгрөгт хүрчээ

Монгол улс дэлхийн зах зээл дэх ноолуурын 45 хувийг нийлүүлж, 26 сая толгой ямаанаас нийт 9.6 мянган тонн ноолуур самнаж, боловсруулан, 1 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлж байна. Малчны хотноос үйлдвэрлэгчид хүрэх дамжлага тодорхойгүй, бодлогогүй явж ирснээс ченжүүдийн гараар дамжиж малчдад өгөх үр өгөөж хангалтгүй байна.

Ноолуурын үнийн өсөлт бууралт малчдын амьжиргаатай шууд холбоотой учир салбарын яам энэ чиглэлд анхаарч ХХААХҮЯ, ХААБирж хамтран орон нутагт ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулж эхэллээ. Энэхүү дуудлага худалдааны эхлэлийг тавьсан Сүхбаатар аймагт нэг кг ноолуурын үнэ 133.0 мянган төгрөг, Хэнтий аймагт 139.0 мянган төгрөгт хүрсэн байна.
0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version