Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтВидеоНийгэмЭнэ сардОрон нутагШинэ мэдээ

Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

Он гарсаар улсын хэмжээнд гол, нуурын мөс цөмөрч автомашин унасан, суусан гэсэн 12 удаагийн тохиолдол бүртгэгдсэн.

Тухайлбал, энэ сарын 17-нд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны иргэн О /20 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-ын жолоодож явсан “Старикс” загварын суудлын автомашин Хөвсгөл нууранд цөмөрсөн тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагаар Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн хаагчид ажиллан, иргэн О-г нуураас эсэн мэнд гаргасан.

Түүнчлэн Монгол орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нимгэрч, мөсний нягт багасаж, зузаарлын эрчим буурч мөс хэврэгшин голын уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Цаашид мөсний зузаарлын эрчим буурч мөс хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version