Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг

Барилгын салбарын хэлэлцүүлэг зохион байгуулжээ

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Прокурорын газар, Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газар, аймгийн ЗДТГ-аас барилга байгууламжийн захиалагч, барилгын зураг төсөл зохиогч, угсралтын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг хамруулан “Аймгийн Барилгын салбарын нэгдсэн хэлэлцүүлэг”-ийг амжилттай зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр Мэргэжлийн хяналтын газраас барилгын салбарт батлагдан мөрдөгдөж байгаа хууль тогтоомжууд, түүний дотор барилга барих газар, зураг төсөвт эрүүл ахуйн хяналт хийх, дүгнэлт гаргуулах, баталгаажуулах талаар сургалт, зөвлөгөө өгөв.

Барилгын салбарт 2018 онд гарсан нийтлэг зөрчлүүдийн талаар мэдээлэл хийж, зөрчлийг арилгуулах, 2019 онд анхаарах асуудлын талаар чиглэл өгч,  барилга барих иргэд,аж ахуйн нэгж байгууллагуудад үйл ажиллагааг хууль ёсны болгох, барилгын чанарт онцгой анхаарах талаар сануулав.

Мөн тус аймгийн сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагчид болон мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчдад хяналт шалгалттай холбоотой хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэн ажиллах талаар онол, арга зүй, мэргэшлийн мэдлэг олгох, ур чадварыг дээшлүүлэх, харилцан мэдээллээр хангах нэг өдрийн сургалтыг зохион байгуулжээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version