Нийгэм7 хоногЭдийн засаг

Алтны салбарынхан энэ оноос эхлэн 5 хувийн татвар төлж эхэллээ

Монголбанк 2018 онд 22 тонн алт худалдан авчээ. Энэ тоо сүүлийн жилүүдэд өссөн үзүүлэлттэй байгаа. Гэвч шинэ онтой зэрэгцэн Ашигт малтмалын нөөц ашигласны татвар /АМНАТ/ 2,5-аас 5 хувь болон нэмэгдэж байгаа учраас энэ жил төвбанкинд алт тушаалт буурч болзошгүйг эдийн засагчид анхааруулж эхэлжээ.

Одоогоос таван жилийн өмнөөс буюу 2014 оноос эхлэн алтны 5 хувийн татвар буурч, 2,5 хувийн татвар төлөх болсон бөгөөд хуулийн хугацаа 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ээр тасалбар болсон. Тиймээс таван жилийн хугацаатай татварын хөнгөлөлт дуусч, хуучин үйлчилж байсан 5 хувийн татвараа төлөхөөр болж байгаа юм.

Засгийн газраас АМНАТ-ын хугацааг дахин таван жилээр сунгахаар холбогдох хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцэж эхэлсэн ч нэр бүхий 40 гишүүн хуралдаа суухгүйгээс УИХ-ын үйл ажиллагаа таван долоо хоног тасалдаж, алтны салбарынхан 5 хувийн татвар төлж эхлээд байна.

Монгол Улс 530 сая тонн алтны нөөцтэй. Монголбанкинд 2010 онд хоёр тонн алт худалдаж авсан бол Ашигт малтмалын нөөц ашигласны татварыг 2,5 хувь болгож бууруулснаас хойш буюу 2014 онд 12 тонн, 2017 онд 20 тонн алт төв банк худалдан авчээ.

Төв банк алтны нөөцөө нэмэгдүүлэх нь эдийн засагт төдийгүй хөрөнгө оруулалтад онцгой ач холбогдолтой. Гэвч одоо АМНАТ-т 2,5 хувь биш 5 хувийн татвар төлж эхэлж байгаа учраас төв банкинд алтаа тушаахаас илүү нууцаар хил давуулах нь ашигтай болно гэдгийг алтны салбарыхан хэлж буй.

УИХ-ын чуулган хуралдаж чадахгүй байгаагаас энэ мэт олон хуулийн төслүүд гацаанд ороод байна.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version