Кино урлаг

Урлаг судлалын III форумыг зохион байгууллаа

Соёлын бүтээлч сар аяны хүрээнд Соёл урлагийн их сургуулийн С.Лувсанванданы нэрэмжит Соёл урлаг судлалын хүрээлэнгээс санаачлан “Урлаг судлалын форум”-ыг 3 дахь жилдээ зохион байгууллаа.

Энэ удаагийн форумд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл болох тайз, хөгжим, дүрслэх урлаг болон кино урлагийн салбарын судалгаа, шүүмжийн асуудал, урын сангийн бодлого, салбарын хүний нөөцийн хөгжил, урлагийн боловсролд шүүмж судлалын нөлөө ба урлагийн менежмент, маркетинг, дэд бүтцийн талаарх асуудлыг хөндөн эрдэмтэн багш, судлаачдын 28 илтгэл болон залуу судлаачдын 22 хураангуй илтгэлтэй танилцан тус тус хэлэлцлээ.

Урлаг судлалын III форумд Монгол Улсын Соёлын яам, Монгол Улсын их сургууль, Монгол Улсын Консерватор, Монгол Улсын боловсролын их сургууль, Соёл урлагийн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Сити их сургууль, ШУА-ийн Философийн хүрээлэн, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Монгол Улсын Филармони, Дуурь бүжгийн эрдмийн театр, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Монголын урчуудын эвлэлийн хороо, бусад мэргэжлийн холбоодын төлөөлөл, эрдэмтэн багш, судлаачид болон Хөвсгөл, Дархан-Уул, Дундговь, Сүхбаатар аймгийн мэргэжлийн урлагийн байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.

Мөн форумыг угтан “СОЁЛ УРЛАГ, УТГА ЗОХИОЛЫН ШҮҮМЖ БИЧЛЭГ”-ийн уралдааныг зохион байгуулсан бөгөөд уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа.

Цаашид форумын үр дүнд урлаг судлалыг хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөлт, нэгдсэн бодлого, удирдлага, чиглэлийг тодорхойлоход эрдэмтэн судлаачдын санал санаачилга, тэдний оролцоог нэмэгдүүлэх замаар залуу судлаач, эрдэмтдийг төрөлжүүлэн хөгжүүлэх, мөн бүх нийтийн соёл, урлагийн боловсролд урлагийн шүүмж судлалын үүрэг оролцоог нэмэгдүүлэх асуудлыг чухалчлан авч үзлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version