УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Намын бүлгийн шийдвэр, тэр тусмаа Б.Гарамгайбаатарын шийдвэр миний шийдвэр хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй байна. Иймд миний бие Б.Гарамгайбаатар даргатай бүлэгт байх уу, үгүй юу гэдгээ бодож байна” гэлээ.
Мөн тэрбээр Б.Гарамгайбаатар дарга АН-ын бүлгээс намайг явахыг удаа дараа шаардаж байгаа. Уг нь би түүнийг огцрохыг, явах ёстой газар луугаа яваач, идсэн ууснаа шалгуулаач гэж шаардсан. Б.Гарамгайбаатарын явах зам нь маш тодорхой, Тэр бүлгийн дарга биш “галын атаман” хийх ёстой хүн гэлээ.